Боловсролын болон багшлахуйн зорилго юу вэ?

2021-03-26-ны өдөр 8 цагийн үед

Боловсролын болон багшлахуйн зорилго юу вэ? Багшлахтай холбоотой гарч ирэх эхний асуулт бол боловсролын зорилго юм. Боловсролоор дамжуулан хүрэхийг хүсэж буй үр дүн, төлөвшүүлэхийг зорьж буй хүний дүр төрхийг боловсролын зорилго гэж хэлж болно. Боловсрол гэдэг үргэлжид тодорхой үр дүнд чиглэгдэж байдаг зорилго бүхий үйл ажиллагаа учраас энэ үйл ажиллагааг юуны төлөө залах, чиглүүлэх вэ гэдгийг шийдэх нь багшлахын эхний чухал алхам. Боловсролын зорилгыг юу гэж үзэх нь үндэсний буюу орон нутгийн түвшний асуудал төдийгүй багш сурагчдын харилцаа ямар байхыг ч шийднэ. Боловсролын зорилго, зорилтыг стандартчилан тогтоох хандлага байгаа ч түүнд хүрэх алхам буюу өдөр бүрийн үйл ажиллагааг багшийн мэдэлд даатгахаас өөр арга үгүй. Боловсролын эцсийн зорилгод хэрхэн яаж хүрэх нь багшийн үйл ажиллагаанаас хамаарна. Энэхүү үүргийг гүйцэтгэхийн тулд багш боловсролын хувьд юу үнэ цэнтэй, боловсролтой хүн ямар, сайн сайхан амьдрал/нийгэм ямар байх талаар өөрийн гэсэн тодорхой үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй байх ёстой. Аугаа багш нар суралцагчдын урам зоригийг бадрааж, тэднийг дэмжиж чаддаг, тэднийг амьдралынх нь аян замын турш өөрчилж чаддаг хүмүүс юм. Тэд өөрсдийнхөө төлөө бус суралцагчдын төлөө заадаг. Цаг хугацаанаас үл хамааран аугаа багш нарт тийм гэж хэлэхэд хэцүү нэгэн чадвар байдаг. Тэр бол тухайн мөчид бус амьдралынх нь туршид сурагчийнх нь сэтгэл зүрх, оюун бодолд хадгалагдах зүйлийг үлдээх чадвар юм. Adams, J.S., 2016 Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлага - I
Утасны жагсаалт
  • Сургалтын алба - +976-70140053
  • Сургалтын байгууллагын менежментийн алба - +976-70140057
  • Суралцагчийн хөгжлийн алба - +976-70140054
  • Багшийн хөгжил, сургалтын технологийн алба - +976-77100058
  • Бүртгэл, төлөвлөлт, мэдээллийн алба - +976-70140056
  • Захиргаа, аж ахуйн хэлтэс - +976-70140059
  • БМДИ - +976-77100069