ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТ ТОНОГЛОСОН ТАНХИМЫГ БҮХ СУРГУУЛЬ ДЭЭР

2021-03-26-ны өдөр 8 цагийн үед

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТ ТОНОГЛОСОН ТАНХИМЫГ БҮХ СУРГУУЛЬ ДЭЭР БАЙГУУЛАХ САНХҮҮЖИЛТИЙН ТООЦООГ СУДАЛНА … Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11.606 хүүхдийн 7142 нь боловсрол эзэмшиж байгаа бол 3000 орчим хүүхэд гэртээ аав ээжийнхээ асаргаанд байна. Боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн 1720 нь тусгай сургуульд, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 6 сургуулийн 584 багш ажилтан байна. Тэдний төлөөлөл болох 300 орчим хүнтэй цахим уулзалт хийлээ. Багш нарын зүгээс эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сургуулийг өөрсдөө сонгох боломжийг бүрдүүлэх ёстой гэсэн маш чухал санал хэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилчдын цалингийн сүлжээ шатлалыг эргэж харах, сургалтын хэрэглэгдэхүүний судалгааг шинэчлэх, цахим хичээлийн хүртээмжийг сайжруулах, багш нарыг давтан сургах, мэргэшүүлэх, эцэг эхчүүдэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодож байна. Шинээр барьж байгаа сургууль цэцэрлэгийн барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй байх, орц гарцнаас эхлээд хуучин барилга объектийг тоноглох шаардлагатай. ЕБС бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхим тохижуулах байдлаар тэгш хамран сургах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Гэртээ асаргаанд байдаг хүүхдүүд ч энэ танхимаар үйлчлүүлэх боломжийг хамтад нь бүрдүүлж өгвөл илүү үр дүнтэй ажил болно.
web counter(2021-08-13--наас хойш)
Утасны жагсаалт
  • Сургалтын алба - +976-70140053
  • Сургалтын байгууллагын менежментийн алба - +976-70140057
  • Суралцагчийн хөгжлийн алба - +976-70140054
  • Багшийн хөгжил, сургалтын технологийн алба - +976-77100058
  • Бүртгэл, төлөвлөлт, мэдээллийн алба - +976-70140056
  • Захиргаа, аж ахуйн хэлтэс - +976-70140059
  • БМДИ - +976-77100069