Мэдээллүүд

Боловсролын болон багшлахуйн зорилго юу вэ?

2021-03-26 : Багшлахтай холбоотой гарч ирэх эхний асуулт бол боловсролын зорилго юм. Боловсролоор дамжуулан хүрэхийг хүсэж буй үр дүн, төлөвшүүлэхийг зорьж буй хүний дүр төрхийг боловсролын зорилго гэж хэлж болно. Боловсрол гэдэг үргэлжид тодорхой үр дүнд чиглэгдэж байдаг зорилго бүхий үйл ажиллагаа учраас энэ үйл ажиллагааг юуны төлөө залах, чиглүүлэх вэ гэдгийг шийдэх нь багшлахын эхний чухал алхам.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТ ТОНОГЛОСОН ТАНХИМЫГ БҮХ СУРГУУЛЬ ДЭЭР

2021-03-26 : ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТ ТОНОГЛОСОН ТАНХИМЫГ БҮХ СУРГУУЛЬ ДЭЭР БАЙГУУЛАХ САНХҮҮЖИЛТИЙН ТООЦООГ СУДАЛНА … Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11.606 хүүхдийн 7142 нь боловсрол эзэмшиж байгаа бол 3000 орчим хүүхэд гэртээ аав ээжийнхээ асаргаанд байна. Боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн 1720 нь тусгай сургуульд, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 6 сургуулийн 584 багш ажилтан байна. Тэдний төлөөлөл болох 300 орчим хүнтэй цахим уулзалт хийлээ. Багш нарын зүгээс эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сургуулийг өөрсдөө сонгох боломжийг бүрдүүлэх ёстой гэсэн маш чухал санал хэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилчдын цалингийн сүлжээ шатлалыг эргэж харах, сургалтын хэрэглэгдэхүүний судалгааг шинэчлэх, цахим хичээлийн хүртээмжийг сайжруулах, багш нарыг давтан сургах, мэргэшүүлэх, эцэг эхчүүдэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодож байна. Шинээр барьж байгаа сургууль цэцэрлэгийн барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй байх, орц гарцнаас эхлээд хуучин барилга объектийг тоноглох шаардлагатай. ЕБС бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхим тохижуулах байдлаар тэгш хамран сургах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Гэртээ асаргаанд байдаг хүүхдүүд ч энэ танхимаар үйлчлүүлэх боломжийг хамтад нь бүрдүүлж өгвөл илүү үр дүнтэй ажил болно.

“Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай БШУ-ы сайдын тушаал гарлаа.

2021-01-28 : Засгийн газрын хуралдаанаар “Чадварлаг багш” арга хэмжээг хэлэлцэн дэмжсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Хөтөлбөр, төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах тухай” тушаал гаргалаа.

Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай

2020-05-28 : Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур худалдан авах болон иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах, сэрэмжлүүлэг, зөвлөмж хэвлүүлэн тараахад ... энд дарж тус тогтоолыг татаж авна уу.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

2017-04-21 : Улсын Их Хурлын ээлжит 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд үндэслэн 2016- 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.

Танилцуулга

2016-11-07 : Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн санаачилгаар сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд зориулсан онлайн зөвлөмжийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна.
Утасны жагсаалт
  • Сургалтын алба - +976-70140053
  • Сургалтын байгууллагын менежментийн алба - +976-70140057
  • Суралцагчийн хөгжлийн алба - +976-70140054
  • Багшийн хөгжил, сургалтын технологийн алба - +976-77100058
  • Бүртгэл, төлөвлөлт, мэдээллийн алба - +976-70140056
  • Захиргаа, аж ахуйн хэлтэс - +976-70140059
  • БМДИ - +976-77100069