Та зөвлөмж Агаарын даралт, түүний хуваарилалт -ийг/ыг үзэж байна.

ЭЭЛЖИТ  ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 
Хичээлийн сэдэв: Агаарын даралт, түүний хуваарилалт
Хамрах хүрээ: ЕБС-ийн YII анги
Судлах цаг: 40 минут

Суралцахуйн зорилт: Цаг агаарын төлөв байдлыг ажиглах, хэмжих, дүрслэл ашиглах замаар шинжлэн судлах арга барилаа хөгжүүлж, амьдралдаа ашиглах

Зорилго: Агаар даралттай болохыг сорилоор илрүүлэн, агаарын өгсөх уруудах хөдөлгөөнд нөлөөлөх хүчин зүйлсийг туршилтаар баталж, туршилтын  үр дүнд тулгуурлан дэлхийн даралтын бүсийг тодорхойлж, шинлэн судлах арга барилаа хөгжүүлэх
Зорилт: 
-    Агаар даралттай болохыг сорилоор илрүүлэх 
-    Агаарын өгсөх уруудах хөдөлгөөнд нөлөөлөх хүчин зүйлсийг туршилтаар батлах
-    Туршилтын үр дүнд тулгуурлан дэлхийн агаарын даралтын бүсүүдийг тодорхойлох
-    Шинжлэн судлах арга барилаа хөгжүүлэх

Аргазүй:  Мэдлэг бүтээх, шинжлэх ухаанч арга барил, харилцан ярилцах, үзүүлэн таниулах, багаар ажиллах, гэрлэн дохионы арга

Хэрэглэгдэхүүн:  Шилэн сав, лаа, асаагуур, утаа гаргах зүйл(арц, хүж), мөс, 2 ширхэг термометр, хуванцар сав 3 ширхэг, газарзүйн зураг, даралтын бүсийг тэмдэглэх үзүүлэн, тараах материал, ажлын хуудас, ус.

Сэтгэгдэлүүд

Та сайтад нэвтэрч/бүртгүүлж байж сэтгэгдэл бичнэ.

Утасны жагсаалт
  • СӨБ, Бага боловсролын сургалтын алба - +976-70140058
  • Хэл, нийгэм, хүмүүнлэгийн ухааны алба - +976-70140053
  • Байгалийн ухааны алба - +976-70140054
  • Цахим сургалтын алба - +976-77100056
  • Захиалгат сургалтын алба - +976-70140057
  • Төлөвлөлт мониторингийн алба - +976-70140052
  • Захиргаа, аж ахуйн хэлтэс - +976-70140059
  • Санхүү - +976-70140067
  • БМДИ - +976-77100069