Та зөвлөмж "Агаарын даралт, түүний хуваарилалт "-ийг/ыг үзэж байна.

ЭЭЛЖИТ  ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хичээлийн сэдэв: Агаарын даралт, түүний хуваарилалт

Хамрах хүрээ: ЕБС-ийн YII анги

Судлах цаг: 40 минут

 

Суралцахуйн зорилт: Цаг агаарын төлөв байдлыг ажиглах, хэмжих, дүрслэл ашиглах замаар шинжлэн судлах арга барилаа хөгжүүлж, амьдралдаа ашиглах

 

Зорилго: Агаар даралттай болохыг сорилоор илрүүлэн, агаарын өгсөх уруудах хөдөлгөөнд нөлөөлөх хүчин зүйлсийг туршилтаар баталж, туршилтын  үр дүнд тулгуурлан дэлхийн даралтын бүсийг тодорхойлж, шинлэн судлах арга барилаа хөгжүүлэх

Зорилт:

  • Агаар даралттай болохыг сорилоор илрүүлэх
  • Агаарын өгсөх уруудах хөдөлгөөнд нөлөөлөх хүчин зүйлсийг туршилтаар батлах
  • Туршилтын үр дүнд тулгуурлан дэлхийн агаарын даралтын бүсүүдийг тодорхойлох
  • Шинжлэн судлах арга барилаа хөгжүүлэх

 

Аргазүй:  Мэдлэг бүтээх, шинжлэх ухаанч арга барил, харилцан ярилцах, үзүүлэн таниулах, багаар ажиллах, гэрлэн дохионы арга

 

Хэрэглэгдэхүүн:  Шилэн сав, лаа, асаагуур, утаа гаргах зүйл(арц, хүж), мөс, 2 ширхэг термометр, хуванцар сав 3 ширхэг, газарзүйн зураг, даралтын бүсийг тэмдэглэх үзүүлэн, тараах материал, ажлын хуудас, ус.

 

Сэтгэгдэлүүд

Та сайтад нэвтэрч/бүртгүүлж байж сэтгэгдэл бичнэ.

Утасны жагсаалт
  • Сургалтын алба - +976-70140053
  • Сургалтын байгууллагын менежментийн алба - +976-70140057
  • Суралцагчийн хөгжлийн алба - +976-70140054
  • Багшийн хөгжил, сургалтын технологийн алба - +976-77100058
  • Бүртгэл, төлөвлөлт, мэдээллийн алба - +976-70140056
  • Захиргаа, аж ахуйн хэлтэс - +976-70140059
  • БМДИ - +976-77100069