Та зөвлөмж №1 -ийг/ыг үзэж байна.

“Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, шинэчилсэн хөтөлбөрөөр сурах бичиггүй, суралцахуйн удирдамжтай хичээллэж байгаа багш нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор судлагдахуун бүрээр зөвлөмж бэлтгэн онлайн хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх ажлыг хүргэж эхэллээ.

Иймд энэ удаагийн зөвлөмжийг багш нарт тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бэлтгэнхүргэж байгаа бөгөөд агуулга, арга зүй, үнэлгээ, хэрэглэгдэхүүн гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Багш танд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам болон цаашид зөвлөмжийг сайжруулан хүргэх тухай үнэтэй санал, санаачилга байвал хэлэлцүүлэг буланд зочилно уу. Зөвлөмж шинэчлэхтэй холбоотой санал, хүсэлтээ tnu@itpd.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. 

 

Зөвлөмжийг дэлгэрэнгүйгээр үзэх бол хавсралт файлыг нээж үзнэ үү.

 

Амжилт хүсье

Файлууд

Сэтгэгдэлүүд

Sarantuya
2016-12-09
Сайн байна уу Ажил алба өндөр биз дээ. Хэрэгтэй мэдээлэл байна. 9-р ангийн Амьдрах чадварын цаг Бизнес судлал хичээлээр солигдож байгаа юм уу
Sarantuya
2016-12-09
Уранцэцэг
2016-12-07
Bayarlalaa
чулуунцэцэг
2016-12-06
Сайн байна уу?Нийгмийн ухааны олон сурах бичиг ашиглаж байгаа.Үүнд Д.Буян Нийгмийн тухай мэдлэг номыг хоцрогдсон ном ашиглаж болохгүй гэсэн яриа сонслоо.Үүнд хариулт хүсч байна тийм зүйл байна уу?.Уг нь шинэчлээд гаргасан байсан.Мөн агуулга онол нь дажгүй л санагддаг юм.
Гажиддулам
2016-12-06
Сонгон судлах хөтөлбөрийн хүрээгээ сайн барихыг багш нартаа зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, "Шударга ёс" сэдвийн хүрээнд сонгон судлах хичээлийн хөтөлбөр хэрэгжинэ. Шударга ёс агуулгыг шинжлэх ухааны хандлагаар судлахаас гадна салбар шинжлэх ухаануудын хоорондын хандлагаар авч үзэх нь чухал. Орчин үед шударга ёс гээдэг ойлголтод “адил хэмжээтэй”, “хувь ижил”, “хуулийн өмнө эрх тэгш”, “хүмүүст алагчлалгүй хандах” гэсэн утгуудыг багтаан ойлгож байна. Шударга ёс нь хүмүүс нийгмийн харилцаанд оролцож өгч, авахдаа адил тэнцүү, ижил хэмжээтэй байна гэсэн утгыг илэрхийлдэг болохыг сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжид тусгасан байгаа.
Гажиддулам
2016-12-06
Сургалтын төлөвлөгөөнд 10-р ангид 3 цаг байгаа бөгөөд 2 цаг нь НУ, 1 цаг нь түүхийн хичээл орно.
Т.Гэрэл
2016-11-29
Сайн байна уу Зөвлөмжийг үзэж судаллаа.Сурах бичгийг хурдан гаргах л шаардлагатай байна.Шинжлэн судлах аргазүйг хэрэглэхэд сурах бичиггүйгээс хүндрэл учирч байна.Та бүхний зөвлөмж багш нарт тус дэм болж байгаад талархаж байна.
Содбаяр
2016-11-29
bayrlalaa
Уранцэцэг
2016-11-28
10-р ангийн сонгон судлах хичээлийн цаг 2 цаг болсонтой холбоотой агуулга нэмэгдэх үү, хэвээрээ байх уу
Bayarmaa.Ts
2016-11-25
зөвлөмж нь нээгдэхгүй байна
Гажиддулам
2016-11-17
Сайн бана уу? 1-р ангийн цагийн 2 нь НУ, 1 цаг нь түүх орно
M Baigalma
2016-11-15
Уншаад хийж болмоор үнэндээ сурагчийн тоо дэндүү их байгаа тулж ажиллаж чадахгүй үр дүн хангалтгүй багш сэтгэл дундуур байдаг Эргээд хүүхэдтэй ажиллах цаг танхим их ачаалалтай үнэндээ бодит амьдрал ийм л байна даа
M Baigalma
2016-11-15
чулуунцэцэг
2016-11-11
Сайн байна уу?10р ангийн Түүх,Нийгмийн ухааны цаг 3 байгааг ТҮҮХ 2,Нийгэм 1 гэж төлөвлөх нь зөвүү,эсвэл эсрэгээрээ юу?Багш нар санал зөрөлдөөд байна.Зөв хариулт хүсч байна.
Ганболд
2016-11-08
Сайн байна уу ажил алба өндөр үү. Сая гарсан А/103-р тушаалын дагуу 10 ангийн сонгон судлах хичээл 7 хоногт 2 цагаар нийт 70 цаг орох болсон. Тиймээс сонгон судлах хичээлийн агуулга нэмэгдэх үү. Эсвэл тухайн агуулгын хүрээнд өргөсөл, гүнзгийрэл хэлбэрээр явуулах уу. Багш нар 2-р улирлын хөтөлбөр хийхтэй холбоотойгоор лавлаж байна. Тодорхой шийд өгнө үү
Та сайтад нэвтэрч/бүртгүүлж байж сэтгэгдэл бичнэ.

Утасны жагсаалт
  • СӨБ, Бага боловсролын сургалтын алба - +976-70140058
  • Хэл, нийгэм, хүмүүнлэгийн ухааны алба - +976-70140053
  • Байгалийн ухааны алба - +976-70140054
  • Цахим сургалтын алба - +976-77100056
  • Захиалгат сургалтын алба - +976-70140057
  • Төлөвлөлт мониторингийн алба - +976-70140052
  • Захиргаа, аж ахуйн хэлтэс - +976-70140059
  • Санхүү - +976-70140067
  • БМДИ - +976-77100069