Та зөвлөмж №1 -ийг/ыг үзэж байна.

“Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, шинэчилсэн хөтөлбөрөөр сурах бичиггүй, суралцахуйн удирдамжтай хичээллэж байгаа багш нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор судлагдахуун бүрээр зөвлөмж бэлтгэн онлайн хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх ажлыг хүргэж эхэллээ.

Иймд энэ удаагийн зөвлөмжийг багш нарт тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бэлтгэнхүргэж байгаа бөгөөд агуулга, арга зүй, үнэлгээ, хэрэглэгдэхүүн гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Багш танд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам болон цаашид зөвлөмжийг сайжруулан хүргэх тухай үнэтэй санал, санаачилга байвал хэлэлцүүлэг буланд зочилно уу. Зөвлөмж шинэчлэхтэй холбоотой санал, хүсэлтээ biology@itpd.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. 

 

Зөвлөмжийг дэлгэрэнгүйгээр үзэх бол хавсралт файлыг нээж үзнэ үү.

 

Амжилт хүсье

Файлууд

Сэтгэгдэлүүд

Dolgormaa
2017-01-15
amisgal zereg umnukh sedvuudiin talaar garsan zuvlumjiig unshij sanaa avch surgaltandaa ashiglalaa. Bayarlaa. Odoo 3-r ulirald uzekh sedvuudeer zuvlumj heregtei baina.
J.Bayasaa
2017-01-11
Хүрэх үр дүн: Энэхүү бүлэгт хүний мэдрэлийн тогтолцоо, мэдрэлийн болон дааврын зохицуулга, гадны цочроогчид хариу үйлдэл үзүүлэх үйл явцын талаарх ойлголтыг судалж, бусад бүлгүүдэд үзсэн мэдрэхүйн эрхтнүүд болон даавруудын үүргийн талаар төсөөлөл, ойлголт, мэдлэгийг баяжуулан бататгах, улмаар баримтаар нотлох боломж олгоно. Бүлгийн үндсэн агуулга нь химийн болон мэдрэлийн тогтолцооны зохицуулгаар амьд биеийн дотоод харилцан уялдаа бий болдог тухай юм. Ургамал болон амьтдын цочроогчид үзүүлэх хариу урвалын механизмын адил төсөөтэй талуудыг олж харахад суралцагчдад дэмжлэг үзүүлнэ гэсэн агуулгын хүрээнд зөвлөмж хэрэгтэй байна. Цөм хөтөлбөрийн зөвлөмж ойлгомж муутай байна.
J.Bayasaa
2017-01-11
Хүрэх үр дүн: Энэхүү бүлэгт хүний мэдрэлийн тогтолцоо, мэдрэлийн болон дааврын зохицуулга, гадны цочроогчид хариу үйлдэл үзүүлэх үйл явцын талаарх ойлголтыг судалж, бусад бүлгүүдэд үзсэн мэдрэхүйн эрхтнүүд болон даавруудын үүргийн талаар төсөөлөл, ойлголт, мэдлэгийг баяжуулан бататгах, улмаар баримтаар нотлох боломж олгоно. Бүлгийн үндсэн агуулга нь химийн болон мэдрэлийн тогтолцооны зохицуулгаар амьд биеийн дотоод харилцан уялдаа бий болдог тухай юм. Ургамал болон амьтдын цочроогчид үзүүлэх хариу урвалын механизмын адил төсөөтэй талуудыг олж харахад суралцагчдад дэмжлэг үзүүлнэ. Суралцагчид бүлэг сэдэвт хамаарах түлхүүр үг, шинэ үг, тодорхойлолтын жагсаалт хийхийг дэмжиж чиглүүлсэнээр мэдлэгийг бататгах нь зүйтэй.
D: Baganuur
2016-11-30
А\103-аар төлөвлөгөөг хүчингүй болгосон, харин цөм хөтөлбөр хэрэгжиж байгаа гэсэн.
Бат-Эрдэнэ
2016-11-29
bayrlalaa
Ү.Энхням
2016-11-11
Ү.Энхням
2016-11-10
БСШУС-ын сайдын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн А/103 дугаар тушаалаар "Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл", 10-р ангийн сургалтын төлөвлөгөөг хүчингүй болгосон.Тэгэхээр багш бүрт хүргэсэн 10-р ангийн цөм хөтөлбөр хэрэгжихгүй болж байна.Одоо 10-р ангидаа ямар агуулга, арга зүй хэрэгжүүлэх вэ? гэдэг асуудал үүсээд байна.Бидний барьж буй чиглэл бол өмнөх жил мөрдөж байсан ахлах ангийн зөвлөмжид тусгасан агуулгаа баримтлан суурь боловсролын цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйд тулгуурлан, агуулгын залгамж холбоог гарган хичээл сургалтаа төлөвлөж байна.Саналаа хуваалцана уу?
Та сайтад нэвтэрч/бүртгүүлж байж сэтгэгдэл бичнэ.

Утасны жагсаалт
  • СӨБ, Бага боловсролын сургалтын алба - +976-70140058
  • Хэл, нийгэм, хүмүүнлэгийн ухааны алба - +976-70140053
  • Байгалийн ухааны алба - +976-70140054
  • Цахим сургалтын алба - +976-77100056
  • Захиалгат сургалтын алба - +976-70140057
  • Төлөвлөлт мониторингийн алба - +976-70140052
  • Захиргаа, аж ахуйн хэлтэс - +976-70140059
  • Санхүү - +976-70140067
  • БМДИ - +976-77100069